Шүүгчдийн танилцуулга

  • 2023-10-27 16:44:57

Ерөнхий Шүүгч Бавуугийн Гансүх

Төгссөн сургууль: 

Улаангом сумын 3-р 10 жилд суралцаж төгссөн. 

 2002-2007 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 

Ажилласан байдал:

2007 оны 07 дугаар сарын 01-ээс 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгийн Өмгөөлөгчдийн  зөвлөлд туслах ажилтнаар, 

2008 оны 11 сарын 03-аас 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Увс аймгий Захиргааны хэргийн шүүхэд шүүгч туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 04 хүртэл Өмгөөлөгчөөр ажиллаж байсан.

2016.04.05-2021.03.01ны өдөр хүртэл Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр

2021 оны 03 дугаар сараас эхлэн Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна. 

 

 

Шүүгч Баяны Мөнхзаяа

Төгссөн сургууль: 

2009 онд Их засаг их сургуулийг Эрх зүйч 

2014 онд Их засаг их сургууль хууль зүйн магистр

Ажилласан байдал

2009-2011 онуудад өмгөөлөгчийн туслах

2011-2019 оны 6 дугаар сар хүртэл өмгөөлөгч

2013-2014 онуудад Парфенон хууль зүйн сургалтын төвийн дарга, багш

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 110 дугаар зарлигаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 

 

Шүүгч Амарсайханы Мөнхсайхан

Төгссөн сургууль: 

2003 онд “Их засаг” Их сургуулийг “Эрх зүйч”  

2016 онд “Отгонтэнгэр” Их сургуулийг хууль зүйн магистр

Ажилласан байдал:

2003-2006 онд Дорнод аймагт нотариатчийн туслах

2007-2008 онд Дорнод аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд Эрхийн улсын бүртгэгч,

2009-2011 онд Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч

2012-2014 онд МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч

2014 оны 2 дугаар сараас-2016 оны 9 дүгээр сар хүртэл Хууль зүйн туслалцааны төвийн Дорнод аймаг дахь салбарт улсын өмгөөлөгч

2016 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Хууль зүйн туслалцааны төвийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн улсын өмгөөлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Увс аймаг дахь сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.