Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017-05-08-наас 2017-05-12-ны өдрүүдийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
- 2017-05-12 12:14:00
1.Б.Ганбат, Б.Санжаасүрэн, Б.Сүхбат, О.Сансар нарт / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч:Б.Гансүх
Шийдвэрлэсэн байдал: Б.Ганбат, Б.Санжаасүрэн, Б.Сүхбат, О.Сансар нарыг давтан үйлдлээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч О.Сансар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч Б.Ганбат, Б.Сүхбат, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Санжаасүрэн нарт эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ял тус тус шийтгэж. ЭХЕА-ийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар О.Сансарт Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор ононгдуулсан ялбн зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоож, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
2. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
Шийдвэрлэсэн байдал: Н.Батсүхийг áóñäûíгээгдэлýäõºðºíãийголжавч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ýð¿¿ãèéíáàéöààíøèéòãýõõóóëèéí25 äóãààðç¿éëèéí25.1-äçààñíûãáàðèìòëàí ø¿¿ãäýã÷Н.БатсүхэдõîëáîãäîõÝð¿¿ãèéíõóóëèéí òóñãàéàíãèéí151äүгээрç¿éëèéí151.1-äçààñàí ãýìòõýðãèéãõýðýãñýõã¿éáîëãîæ,Ýð¿¿ãèéí õóóëèéíåðºíõèéàíãèéí71ä¿ãýýðç¿éëèéí71.1-ä çààñíààðН.Батсүхийгýð¿¿ãèéíõàðèóöëàãààñ ÷ºëººëж шийдвэрлэжээ.
3. Д.Нэргүй /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89, 145, 175 дугаар зүйлүүдийн 89.2, 145.3, 175.2 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүнд: Даргалагч Ерөнхий шүүгч: Л.Алтан
Шүүгчид: С.Болортуяа
Б.Гансүх
Шийдвэрлэсэн байдал: Уг хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан байна.
4. И.Батхүү /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч Ерөнхий шүүгч: Л.Алтан
Шийдвэрлэсэн байдал: И.Батхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн215.2-д зааснаар шүүгдэгч И.Батхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэж, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч И.Батхүүд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/