ДОТООДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
- 2026-03-23 00:00:00
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүү, иргэн, зөрчлийн хэрэг шийдвэрлэлтийн ачаалал ихсэж байгаатай холбогдуулан тус шүүхийн тамгын газраас өөрсдийн нөөц бололцоог ашиглан шүүх хуралдааны танхим шинээр бий болгон тохижуулж, ашиглалтад оруулсантай холбогдуулан мэдээлэл технологийн мэргэжилтэн Д.Цэвээндорж нь шүүхийн захиргааны албан хаагчдад сургалт зохион байгуулав.

Уг сургалтад шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон шүүгчийн туслахуудад 2026 оны 03 зугаар сарын 23 өдөр шүүх хуралдааны жижиг заалны тоног төхөөрөмжийг танилцуулах, хэрхэн ажиллуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн гадагш алдахгүйн талаар сургалт ярилцлага хийв.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР