ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДАВ
- 2026-05-08 00:00:00
“Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд эцэг, эхчүүдэд цахим орчны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийнхээ аюулгүй байдлыг анхаарч, хамгаалах сургалтад шүүхийн захиргааны ажилчид хамрагдлаа.


Дээрх сургалтыг Увс аймгийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхзул явууллаа.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР