"ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
- 2026-04-20 00:00:00
Увс аймгийн 300 гаруй төрийн албан хаагч хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.
Увс аймгийн төрийн байгууллагын нийт 388 удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамрагдсан уг сургалтаар хүний эрхийн хэрэгжилтэд хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ойлголт хүргэхийг зорилоо.
Түүнчлэн, хуулиар хүлээсэн хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх төрийн үүргийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарч байгааг сайшаахын зэрэгцээ бүх шатны төрийн байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан хаагчид чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж, хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд алхам тутамдаа анхаарч ажиллахыг хүслээ.

"Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд ХЭҮК, Увс аймгийн ҮЭХ, аймгийн ЗДТГ хамтран "Хөдөлмөрлөх эрх" хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа.
Увс аймаг дахь хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар оролцогчдын саналыг сонсож, анхаарах асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгээр Увс аймгаас Комисст ирж буй гомдол мэдээллийн 50 орчим хувийг хөдөлмөрийн маргаан эзэлж байгаа бөгөөд хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх ажиллагааны баримтжуулалт, шүүхэд хандаж буй иргэдийн хувьд нотлох баримт хангалтгүй байдаг зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР