УВС АЙМГИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙН ТАЛААР СУРГАЛТ, СУДАЛГАА ХИЙХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

  • 2026-04-14 00:00:00

         Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, ГХУСАЗСЗ, Шихихутуг сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн судлаач, багш Хууль зүйн ухааны доктор, (Ph.D) профессор Д.Удвал, Хууль зүйн ухааны доктор, (Ph.D) Б.Мөнх-Эрдэнэ нартай хамтран Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Увс аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, аймгийн ИТХ-ын ажлын алба, Сумын ИТХ-ын дарга нарт зориулсан сургалтад Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга оролцсон.

  

          Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах талаар оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлж орон нутгийн онцлогт тулгуурласан судалгаа, санал, зөвлөмж боловсруулах зорилготой юм.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР