ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТАНХИМЫН ХҮРТЭЭМЖ НЭМЭГДЛЭЭ
- 2026-03-20 00:00:00
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүү, иргэн, зөрчлийн хэрэг шийдвэрлэлтийн ачаалал ихсэж байгаатай холбогдуулан тус шүүхийн тамгын газраас өөрсдийн нөөц бололцоог ашиглан шүүх хуралдааны танхим шинээр бий болгон тохижуулж, ашиглалтад орууллаа.

Шинэ танхим ашиглалтад орсноор шүүх хуралдааны танхимын хүртээмж нэмэгдэн, нийт гурван шүүх хуралдааны танхимтай болсноор шүүн таслах ажиллагааг түргэн шуурхай явуулах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР