МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "ЦОГЦОЛБОР" ТЭМЦЭЭНД БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

  • 2026-03-17 00:00:00

        Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Увс аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг спортын 8 төрөлт тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

      Уг тэмцээнд 14 байгууллагын 200 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо. Тус тэмцээнд Шүүхийн баг болон гаалийн газрын баг тамирчид нэгдэн оролцон юм.

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг нь шатрын төрөлд 2 дугаар байр эзэлсэн.  

 

   Цогцолбор тэмцээнийг амжилттай зохион байгуулсан аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон тэмцээнд амжилт гаргасан баг, тамирчдад баяр хүргэе.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР