САР ШИНИЙН НЭГДСЭН ЗОЛГОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2026-02-23 00:00:00

      ХVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн нэгдсэн золголтыг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын хэмжээнд зохион байгууллаа.

 

      Учран золгож буй Гал морин жилдээ амжилт бүтээлээр дүүрэн, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, бие эрүүл, сэтгэл тэнүүн, амар амгалан, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөе.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР