ШҮҮХИЙН АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  • 2026-02-13 00:00:00

             ХVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийг угтан, Увс  аймгийн шүүхийн ахмад шүүгч, ахмад ажилтнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, тус шүүхийн Тамгын газрын албан хаагчид оролцож ахмадуудын санал сэтгэгдлийг сонссон, дурсамж  дүүрэн уулзалт боллоо.

 

               Шүүхийн түүхийг бүтээсэн үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа урт удаан насалж, эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР