ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАВ
- 2025-12-01 00:00:00
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх журам”-ын 2 дугаар хавсралтаар баталсан тайлангийн бүтцийн дагуу Шүүхийн тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, ажилтнуудад танилцууллаа.

Тайланг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шүүгч, ажилтнуудад 5 чиглэлийн хүрээнд хариуцсан чиглэл тус бүрээр танилцуулж тайлагнав.

Шүүгч, ажилтнууд тайлантай холбогдуулан санал, дүгнэлтээ илэрхийлж, 2026 оны төлөвлөгөөнд тусгах саналуудыг гаргалаа.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР