УВС АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ОРОЛЦЛОО
- 2025-11-25 00:00:00
Увс аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл”-ийн нэгдсэн зөвлөгөөнийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ангийн байрлалд зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, П.Баттулга, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, хилийн сум (Улаангом, Түргэн, Бөхмөрөн, Сагил, Давст, Зүүнговь, Баруунтуруун, Тэс)-дын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар нийт 33 хүн оролцсон.

Зөвлөгөөнийг Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, П.Баттулга нээж, хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагч, хурандаа Я.Гантөмөр “Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний биелэлт танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, 2026 оны ажлын төлөвлөгөөнд оруулах санал”, Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Дугаржав “Хил хамгаалалтын үр дүн, 2025 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2026 оны Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусгах санал”, ТЕГ-ын Увс аймаг дахь Тагнуулын газрын дарга, хошууч С.Батсайхан, Увс аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа М.Алтанбагана “Хилийн гадаад, дотоод нөхцөл байдал, анхаарах зүйлс”, Аймгийн хилийн сумдын эрүүгийн нөхцөл байдал, анхаарах зүйлс” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавьсан.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР