"НОМ ХОЖ" 3 ДАХЬ УДААГИЙН ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
- 2025-11-29 00:00:00
Зая Бандида Намхайжамцын нэрэмжит Увс аймгийн Нийтийн номын сангаас зохион байгуулсан “Уншдаг Увс аймаг” аяны хүрээнд , нийгэмд ном уншихын ач холбогдлыг түгээх, номтой нөхөрлүүлэх, гэр бүлийн уншлагыг дэмжих, төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд, хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрөөхөд чиглэгдсэн "НОМ ХОЖ" 3 дахь удаагийн танин мэдэхүйн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд Цагдаагийн газар, ХЦ-ын 0245 анги, Онцгой байдлын газар, Аймгийн шүүх, Хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн тусгай хүчний 5 байгууллагын алба хаагчид оролцсоноороо онцлог боллоо.

Оролцсон бүх баг хамт олонд халуун баярыг хүргэе.
ТА БҮХНИЙГ НОМЫН ЦАГААН БУЯН ҮРГЭЛЖ ИВЭЭХ БОЛТУГАЙ.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР