"ШИНЭТГЭЛЭЭР ТҮҮЧЭЭЛСЭН ТӨРИЙН АЛБА" ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ

  • 2025-05-06 00:00:00

          2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газраас "Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба" зөвлөгөөнийг зохион байгуулсан ба төрийн албан хаагчдад шинэчлэл, бүтээмж, ёс зүй, хариуцлага болон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авсан. Зөвлөгөөнд бүх сум, байгууллагын төлөөлөл оролцож, туршлага солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

   

          Тус зөвлөгөөнд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Б.Байгальмаа, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар хамрагдлаа.

      

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР