СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

  • 2025-05-05 00:00:00

     Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр сургуулийн 8 болон 10 дугаар ангийн  төлөөлөл болсон сурагчид анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын үйл  ажиллагаатай танилцууллаа.

   

    Уг танилцуулгаар монгол улсын шүүхийн тогтолцоо, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэг олгохыг зорилоо. Мөн шүүх хуралдааны танхим, мэдээлэл лавлагааны хэсгээр зочилж, сурагчдын  сонирхсон асуултад хариулт өгснөөр сурагчид практик мэдлэгээ батжуулж байгаадаа шүүхийн байгууллагад талархлаа илэрхийллээ.

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР