“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2025” ӨДӨРЛӨГТ УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР ОРОЛЦОЖ, ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАА

  • 2025-05-01 07:00:00

          Монголын Хуульчдын холбоо, Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2025” өдөрлөгийг өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 01-ний өдөр Ю.Цэдэнбалын төв талбай болон Улаангом сумын 11 дүгээр багийн төв дээр  ард иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ.  

   

        Өдөрлөгт Увс аймаг дахь шүүхийн тамгын газар оролцож шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргах зэргээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг танилцуулж, шүүхийн талаарх мэдээллийг авах болон бусад гарын авлага, брошурыг тарааж ажиллалаа.

   

Өдөрлөгт нийт 55 иргэдэд мэдээ мэдээлэл өгсөн ба иргэд ихэвчлэн архивын үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл авсан байна.

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР