“ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ШҮҮГЧИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ”-ИЙН ТАЛААР СУРАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

  • 2025-05-01 00:00:00

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг, шүүгчийн туслах Б.Байгалмаа нар 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагчдад “Шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн ажил мэргэжлийн онцлог” сэдвээр сургалт, ярилцлагыг зохион байгууллаа. Сургалтад тус сургуулийн 170-180 сурагч хамрагдлаа.

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР