УВС АЙМГИЙН ӨЛГИЙ, ӨМНӨГОВЬ, СУМАНД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАА

  • 2025-04-21 00:00:00

            Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр  Увс аймгийн Өлгий, Өмнөговь сумуудад томилолтоор ажиллаж Шүүхийн тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, шүүхийн талаарх мэдээлэл цахим хэлбэрээр хэрхэн авах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах зэрэг асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.

   

          Мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдол, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаар иргэдэд ухуулан таниулах ажлыг хэрэгжүүлэх, олон нийтэд сурталчлах, ажлын хүрээнд тус сумдаас сонгогдсон Шүүхийн Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан тусгай сургалт, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаарх сургалтуудыг зохион байгууллаа. 

   

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР