ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛАХ ЖУРАМ, АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2025-04-16 00:00:00

       Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ш.Анхцэцэг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам” болон журмын нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгуулж цаашид анхаарах асуудлаар харилцан ярилцлаа. 

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР