ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОВ

  • 2025-04-11 00:00:00

         Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн А/90 дүгээр захирамжаар Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулийн хүрээнд Улаангом сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг хамруулан "Улаангом сумын хэмжээнд хаврын бүх нийтийн цэвэрлэгээ”-г зохион байгуулав.

          Энэхүү ажилд тус шүүхийн захиргааны ажилтнууд идэвх санаачилгатай оролцож, тухайн хариуцсан газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэв.

  

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР