“ХҮНИЙГ АМИА ХОРЛОХ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРГЭХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2025-04-11 00:00:00

           2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Прокурорын газраас “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн эрүүгийн хариуцлага” сэдвээр Увс аймгийн Прокурорын газрын прокурор, туслах ажилтнууд, Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, Цагдаагийн газрын мөрдөгч, удирдах албан тушаалтан, өмгөөлөгч нарын дунд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

    

         Уг хэлэлцүүлэгт Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэж буй байдал, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцсон бөгөөд уг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР