УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС “УВС ТЕЛЕВИЗ”-Д АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНД ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТООН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

  • 2025-03-28 00:00:00

       Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Доржсүрэн нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “УВС ТЕЛЕВИЗ”-д Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 онд хянан шийдвэрлэсэн, эрүү, иргэн, захиргаа хэргийн тоон мэдээлэл болон зөрчил, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулаа.


  2024 онд Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх эрүү, иргэний нийт 110 хэрэг, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 670 хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар 143 өргөдөл маргаан, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 276 хэрэг, зөрчлийн 2060 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР