УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2025-02-27 00:00:00

        Увс аймаг дахь анхан шатны шүүхийн шүүгчид 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нартай уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

     

       Уулзалт зөвлөгөөнөөр шүүхээс гарч байгаа шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасны биелэлт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гарч буй зарим асуудлуудын талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлын хүрээг тодорхойлсон уулзалт болж өндөрлөлөө.

     

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР