УВС АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАХ ТАСГААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

  • 2025-02-19 00:00:00

          Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй аюулгүй байдал хангах тасгаас Увс аймаг дахь шүүхийн тамгын газар, Увс аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллах 2024 оны төлөвлөгөөний биелэлт, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гүйцэтгэн хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаарх мэдээллийг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

   

         Уулзалтаар шүүх хуралдааны танхим нэмэгдэж нийт гурван танхимд хуралдаан явагдах боломжтой болсон тул шүүх хуралдааны дэг сахиулагчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага үүссэн талаар болон бусад асуудлаар харилцан санал солилцов.

   

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР