ШИНЭЧЛЭГДСЭН МАЯГТААР ХАСХОМ ХЭРХЭН ГАРГАХ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛААР СУРГАЛТ ОРЛОО

  • 2025-01-22 00:00:00

Нийтийн алба хашиж байгаа албан тушаалтнууд 2024 оны хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчилсэн маягтын дагуу гаргахаар болсонтой холбогдуулан Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан А.Мөнхзул шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ХАСХОМ гаргахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй сургалт орлоо.

ХАСХОМ-ийн шинэчлэгдсэн мэдүүлэгт тухайн албан хаагч давхар эрхэлдэг ажил, гэр бүлийн гишүүд болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, виртуал хөрөнгөөс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлэх зэрэг шинэ зохицуулалтууд орсон байна. 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР