ДАВСТ СУМАНД “ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 2024-06-07 00:00:00

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Давст суманд томилолтоор ажиллаж тус сумуудаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн талаар тусгайлсан сургалт зохион байгууллаа.

    

       Мөн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлогийн талаар сургалт зохион байгуулж, захиргааны хэргийн анхан шатны шүүх, эвлэрүүлэн зуучлалд өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

    

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР