ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

  • 2024-06-06 00:00:00

          Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “Захиргааны хэргийн шүүх 20 жил: Онол практикийн эрдэм шинжилгээний бага хурал”-д Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан нар “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хамтарсан илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.

          Тус бага хурлаар хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийг Монголын төр, эрх зүй сэтгүүлийн 2024 оны №2 тусгай дугаарт хэвлэсэн байна.

          Мөн эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг төрийн дээд одон, медиалаар шагнасан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаар зарлигаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг, шүүгчийн туслах Ц.Энхзаяа нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль” -иар шагнагдлаа.

          Захиргааны хэргийн шүүхийн хамт олондоо ойн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт хүсье.

 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар