СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

  • 2024-05-28 00:00:00

             Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний 2 дугаар Цогцолбор сургуулийн Б.Урангоо багштай 9 дүгээр ангийн 6 бүлгийн төлөөлөл, нийгмийн ухааны хичээлийн сонголттой сурагчидыг анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын үйл  ажиллагаатай танилцууллаа.

     

              Уг танилцуулгаар монгол улсын шүүхийн тогтолцоо, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэг олгохыг зорилоо. Мөн шүүх хуралдааны танхим, мэдээлэл лавлагааны хэсгээр зочилж, сурагчдын  сонирхсон асуултад хариулт өгснөөр сурагчид практик мэдлэгээ батжуулж байгаадаа шүүхийн байгууллагад талархлаа илэрхийллээ.

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР