“MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ 2-Р ШАТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
- 2024-03-28 00:00:00
Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Уг мэтгэлцээний тэмцээний 2-р шат 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж, 2-р шатанд 2 баг мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд “ФЕМИДА” баг, дэд байранд “THE COOL GUYS” баг шалгарлаа.

“Тэргүүн байр”, “Дэд байр”-д шалгарсан багуудыг Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.

Мэтгэлцээнд ороцсон нийт багууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.