МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ БАЙНА

  • 2024-03-22 22:00:00

     Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жил, Халхын голын байлдааны ялалтын 85 жил Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн баярын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын олон төрөлт тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.

    

 

        Уг тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий 13 байгууллагын баг  тамирчид оролцож байгаа бөгөөд Увс аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар нь Увс аймгийн Прокурорын газартай хамтран оролцож баг тамирчид нь гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис, модон барилдаан, олс таталт, шатар, 100 буудалт даам гэх мэт спортын төрлүүдэд оролцож, тэмцээн амжилттай үргэлжилж байна.

   

     Мөн “Шатар, 100 буудалт даам”-ын тэмцээнийг удирдамжийн дагуу Увс аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар, Увс аймгийн Прокурорын газартай хамтран 2024 оны 03 дугаар сарын 23-ний өдөр зохион байгуулах юм.