Image

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай

\"\"

Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлагчийн нэг сул орон тоонд ‘’Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль’’-ийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, уг ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид дараах материалыг 2019 оны 11 дүгээр сарын 04-нээс 11 дүгээр сарын 11-ны дотор бүрдүүлэн дараах газарт авчирч өгнө үү.

1.Улаанбаатар хотод-Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны № 205 -т өрөө

Холбоо барих утас ажил-№70008024, 99900498

2. Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын байрны № 216 тоот өрөө

Тус шүүхийн тамгын газрын даргатай холбогдож мэдээлэл авч болно.

Холбоо барих утас № 70452484, 95234105

Бүрдүүлэх материал:

1.Өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет

3.Иргэний үнэмлэхний хуулбар

4.Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар

5.Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ /наториатаар баталгаажуулах/

6.3x4 зураг 3 ширхэг

 

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Image

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан “Хуримтлалын ач тус” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

\"\" 

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын сургалт сурталчилгааны хорооноос Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан ХААН банкны Увс салбарын харилцагчийн зөвлөх Б.Мөнхзул, Хас банкны Увс салбарын хувийн банкир О.Болормаа, Увс аймаг дахь Төрийн банкны Улаангом тооцооны төвийн эрхлэгч Я.Чимгээ нарыг урьжирүүлэн \"Хуримтлалын ач тус” сэдвээр сургалт зохион байгуулав.


 


Image

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр 2019-10-21-ний өдрөөс 2019-10-25-ны хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1.Шүүгдэгч Д.Мөнхбаяр, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар/-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн

Шүүгч: Л.Алтан,

Шүүгч: Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт çààñíаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06ыөдрийн 2019/ШЗ/370 дугаар \"Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, Д.Мөнхбаярт холбогдох1935001160065 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã хянан хэлэлцэх ø¿¿õ õóðàëäààíûã 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цаг хүртэл õîéøëóóëжшийдвэрлэв.

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Б.Энхтуяа



Image

\"Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой батлагдсан дүрэм, журмууд” сэдвээр сургалт зохион байгуулав.

 

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудад \"Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой батлагдсан дүрэм, журмууд” сэдвээр сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтыг эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням, шүүгчийн туслах Ш.Анхцэцэг нар \"Төрийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулга/ батлагдсанаас хойш Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан дүрэм журмуудынагуулга, зорилго, бүтэц, зохицуулалтуудыг тус бүрт нь тайлбарлаж дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.




Нийт: 1605 мэдээ байна.