Image

УВС НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ПОДКАСТЫГ БЭЛТГЭН ХҮРГЭЖ БАЙНА.

\"\"

Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, сурталчилгааны хорооноос иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үе шаттайгаар хүргэх зорилгоор “Увс нээлттэй шүүх” подкастыг бэлтгэн хүргэж эхлэх болсон. Энэ удаагийн зочноор Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэгийг урьж оролцуулсан бөгөөд “Захиргааны хэргийн шүүх”-ийн талаар ярилцлаа.


Image

СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

\"\"

Увс аймгийн Цогцолбор 2 дугаар сургуулийн Б.Болормаа багштай 9 а ангийн сурагчдыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн ажиллагаатай танилцууллаа. Уг танилцуулгаар шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар ойлголт, мэдлэг олгохыг зорилоо. Мөн шүүх хуралдааны танхим, мэдээлэл лавлагааны албаар зочилж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгснөөр сурагчид практик мэдлэгээ батжуулж байгаадаа шүүхийн байгууллагад талархлаа илэрхийллээ.


Image

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ Д.АРИУНТУЯА “ШҮҮХИЙН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДЫН АНХАН БОЛОН ДАВТАН СУРГАЛТ”-Д ХАМРАГДАЖ БАЙНА

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй “Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудын анхан болон давтан сургалт” шүүхийн сургалтын Баяндөхөм цогцолборт өнөөдөр эхэллээ. Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар нээж, Шүүхийн тухай хуульд нийцүүлэн архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан журам, дүрэм, аргачлалуудыг дурдаад, шүүхийн архивчдын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой тус сургалтаар архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажиллагаанд анхаарал хандуулахыг хүсэж, сургалтын үр дүнд тус ажлын байрны талаарх санал хүсэлтээ уламжлахыг тодотгоод, амжилт хүсэв.

 


Image

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

\"\"

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас иргэд, олон нийтэд чиглэсэн ажлыг сар бүр зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаангом политехникийн коллежийн 2 дугаар дамжааны 3 ангийн 60 гаруй суралцагч нарт Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр сургалт зохион байгуулж өсвөр насны хүүхдүүдэд эрх зүйн мэдээлэл хүргэлээ.


Image

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС БАТАЛСАН ДҮРЭМ, ЖУРАМ, АРГАЧЛАЛЫН ТАНИЛЦУУЛГЫГ ХҮРГЭЖ БАЙНА

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанаас 2022 оны 03 дугаар сарын 28-ны даваа гаригт шүүхүүдийн тамгын газрын дарга нар болон албан хаагчдад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журам, аргачлалын дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, орон нутгийн алба хаагчдыг цахимаар оролцууллаа. Танилцуулгад мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд оролцож, алба хаагчдын асуултад хариулж, баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад анхаарах, асуудлуудыг хөндөн ярилцсан юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 50 гаруй  дүрэм, журам, аргачлал шинээр болон шинэчлэн боловсруулж батлахаар төлөвлөсөн бөгөөд 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Журмын нэр дээр дарж дэлгэрэнгүй танилцуулгыг үзнэ үү.



Нийт: 1673 мэдээ байна.