Image

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ДАВХАРДСАН ТООГООР 125 НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭВ.

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэж, хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарийг баталлаа.

 

      Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд давхардсан тоогоор 125 нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 348 дугаар тогтоолоор бүртгэв. Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтыг 2023 оны нэгдүгээр сарын 03-09-ний өдрийн хооронд зохион байгуулахаар товлолоо. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтыг нэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

 

      Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн нэр дэвшигчидтэй танилцана уу.


Image

ШҮҮГЧИД ЧӨЛӨӨ ОЛГОХ ЖУРМЫГ БАТАЛЛАА.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 47 дугаар хуралдаан өнөөдөр (2022.12.23) боллоо. Хуралдаанаар эвлэрүүлэн зуучлагчдын дарга, гишүүдийг танилцууллаа. Түүнчлэн зарим шүүхийн Тамгын газруудын үйл ажиллагаанд биечлэн аудит хийсэн үнэлгээ, шүүхийн Тамгын газруудын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ болон бусад асуудлыг хэлэлцэв.

\"\"


Image

\"ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ЖУРАМ\"-ыг баталлаа

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам”-ыг баталсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм.

 

      Тус журмаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ойлгуулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор шүүгч, шүүх бүрэлдэхүүн гаргасан шүүхийн шийдвэрээ энгийн, ойлгомжтой хэлбэрээр тоймлон тайлбарлах, шуурхай мэдээлэх, түгээхтэй холбоотой харилцааг зохицуулсан.


Image

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

 Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга, гишүүд оролцов.

\"\"


Image

“СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”-ын ХОРООНООС ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ ИДЭВХИЙГ ӨРНҮҮЛЭХ ЗОРИЛГООР 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улс тунхагласны 101 жилийн ойг тохиолдуулан тохиолдуулан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд “Спорт, аялал жуулчлалын хороо”-оос  шүүгч, ажилтнуудын дундах шилжин явах цомын төлөөх спортын “Алтан намар” тэмцээн 5 төрөлт /Дартс, теннис, шатар, волейбол, багийн хөзөр/ зохион байгууллаа.

\"\"



Нийт: 1673 мэдээ байна.