Image

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭСГИЙН АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар, тус шүүхийн давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагтай хамтарч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулав.

\"\"


Image

ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 332 дугаар тогтоолоор \"Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого\"-ыг батлан гаргасан билээ.


     Энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, шүүхэд мэдээллийн технологи, инновацыг нэвтрүүлэх ажилд идэвх санаачилгатай оролцох, хүсэл эрмэлзэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг хамтран ажиллахыг урьж байна.


Хамтран ажиллах хүсэлтэй бол digitalisation@judcouncil.mn хаягаар өөрийн мэдээллээ ирүүлнэ үү.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба


\"\"


Image

2022 ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ХУУЛИЙН ХУГАЦАА ЭХЭЛЛЭЭ.

\"\"

  Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч Та жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

 

       Та https://meduuleg.iaac.mn/ цахим хуудсанд нэвтэрч 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд “Баталгааны маягт”-ыг хүлээлгэн өгч, бүртгүүлнэ үү.



Нийт: 1673 мэдээ байна.