Image

АРХИВЫН ХАДГАЛАХ ХУГАЦАА ДУУССАН ХЭРГҮҮДИЙГ УСТГАВ

\"\"

Монгол Улсын шүүхийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Улсын Ерөнхий Прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн, дотоод хэргийн сайдын хамтарсан 2021 оны А/194, 189, А/304 дугаар захирамж, тушаалаар батлагдсан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын заавар”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэн, захиргааны хэргийн баримтын тусгай архивын ажлын заавар”, Шүүхийн тусгай архивын ажлын заавар”, Шүүхийн тусгай архивын дэргэдэх Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр хулын тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тус шүүхийн тамгын газрын дэргэдэх ББНШК-ын хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн тус шүүхийн Тамгын газрын архивын хадгалах хугацаа дууссан, түүх эрдэм шинжилгээ болон практикт ач холбогдолгүй болсон захиргааны зөрчлийн 1744 хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа  амжилтгүй болсон 22, нийт 1766 хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр комиссын дарга болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй устгасан болно.


Image

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС УЛААНГОМ СУМЫН 7 ДУГААР БАГТ АЖИЛЛАВ

\"\"

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор Улаангом сумын 7 дугаар багаас сонгогдсон иргэд болон тухайн багийн Засаг дарга, нийгмийн ажилтанд шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сарантуяа сургалт зохион байгуулж, сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага тараах материалыг ханган ажиллаа.


Image

Хэргийн хөдөлгөөний талаархи судалгаа мэдээлэл, хяналт-шинжилгээний дүнг танилцууллаа

\"\"

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтнуудын нэгдсэн хурал 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. Тус хурлаар шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сарантуяа хэргийн хөдөлгөөний талаархи судалгаа мэдээлэл, хяналт-шинжилгээний дүнг танилцууллаа. Мөн Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн шинээр баталсан журмуудыг хэрэгжүүлж буй болон хэргийн хөдөлгөөний  удирдлагын чиг үүргээ биелүүлж буй байдлын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

 


Image

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

\"\"

Шүүхийн байгууллагад залуу халуун насаа зориулж, төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэх үүргээ нэр төртэй биелүүлэн гавьяаны амралтаа эдлэн суугаа ахмад шүүгч Ч.Дулмаа, Т.Алтанчимэг, Б.Цагцалмаа, М.Пагма-Оролмаа, ахмад ажилтан И.Цагаанхүү, Ж.Бадамхүү, Д.Оюун, Б.Орлом нарыг олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан урин уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын шүүхийн түүхийг бичилцэж, шударга ёсыг тогтоох их үйлсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмад шүүгч, ажилтнууддаа “Олон улсын ахмадын баяр”-ын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Image

Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэх сургалт эхэллээ

\"\"

Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг нарт хууль хэрэглээний мэдлэг, ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор наймдугаар сарын 15-аас 23-ны хооронд сургалт зохион байгуулж байна. Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2022 оны наймдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд товлосонтой холбогдуулан тус шалгалтад бэлтгэж буйгаараа сургалтын ач холбогдол өндөр болж байна.


Image

Шүүхийн захиргааны ажилтны холбооны IV их хурал боллоо

\"\"

Шүүхийн захиргааны ажилтны холбооны ээлжит IV их хурал 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Тус хуралд нийт шүүхийн захиргааны 87 төлөөлөгч оролцов. Шүүхийн захиргааны ажилтны холбооны тэргүүн Т.Мэндсайхан хурлын эхэнд өнгөрсөн гурван жилд хийсэн ажлынхаа тайланг танилцуулсан юм. Дараа нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, тус холбооны тэргүүнийг шинээр сонгов. Шүүхийн захиргааны ажилтны холбооны тэргүүнээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Батхүүг сонголоо.



Нийт: 1604 мэдээ байна.