Image

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Жамбалсүрэн томилогдож тамга тэмдэгээ гардан авлаа.

\"\"

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нар шүүгчдийн зөвлөгөөнөө хийлээ. Шүүгчдийн зөвлөгөөнөөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Жамбалсүрэнтомилогдож тамга тэмдэгээ гардан авлаа.


Image

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

\"\"

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авах арга хэмжээг 2016 оны 06-р сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийн дунд урлагын авъяастан шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж шилдэгүүдийг шалгаруулан, шагнаж урамшуулахын зэрэгцээ хүүхэд бүрд бэлэг өглөө.


Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг улируулан томилов

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 61 тоот зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг улируулан томиллоо.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг сонгон томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр өргөн мэдүүлснийг ийнхүү ёсчиллоо.




Нийт: 1673 мэдээ байна.