Image

Эвлэрүүлэн зуучлагчид баярлалаа....

\"\"

Манай банк 2015 онд эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр сургалт авсан бөгөөд 2016 оноос эхлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар зээлийн маргаанаа шийдвэрлүүлж байгаа. Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхэд үр дүнтэй байдаг бөгөөд процессын хувьд хурдан тул бидний ажилд ач холбогдол өндөртэй байдаг. Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа, зуучлалд оролцогч талуудыг эрх зүйн мэдээллээр хангаж, ажиллаж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.

Хас банкны зээлийн мэргэжилтэн Ш.Төгсжаргал


Image

Ц.Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Ц.Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

 

\"\"Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон байна.

Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан зарлигийг уншиж танилцуулав.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Зориг өөрийг нь дэмжиж, Ерөнхий шүүгчид дахин нэр дэвшүүлсэн Улсын Дээд шүүхийн шүүгчдэд талархаж буйгаа онцлоод хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ.   




Нийт: 1673 мэдээ байна.