Image

Шүүхийн иргэдийн төлөөлөгч ярьж байна.

\"\"

Увс аймгийн Зүүнговь сумын иргэн Я.Дэлгэрмаа шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд суусан талаарх сэтгэгдлээ ирүүлсэн юм.

Увс аймгийн 80 гаруй мянган иргэдийн дундаас шүүхэд иргэдийн төлөөлөгч болж шүүх хуралдаанд сууж, дүгнэлт гаргасандаа баяртай байна. Шүүх хуралд анх удаагаа сууж байгаа нь энэ юм. Насанд хүрээгүй хүүхдүүд дээрмийн гэмт хэрэг хийгээд, ингээд шүүгдэж байгааг хараад өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан ч нөгөө талаар \"Яах гэж ийм зүйлд холбогддог байна” гэж бодогддог юм билээ. Гэхдээ хуулийг биелүүлж, дагаж мөрдөх ёстой, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ёстой, зөрчсөн хүнд хариуцлага тооцох ёстой. Энэ бүхэн иргэн бүрт адил тэгш байх ёстой гэж боддог.

Иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд суулгасанаар шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хээл хахууль, авлигад идэгдсэн энэ нийгэмд шүүхэд иргэдийн итгэх итгэлийг бага ч болов нэмэгдүүлэхэд хэрэгтэй зүйл болсон санагдсан.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноо 2016 оны 1 дүгээр сард мэдсэн. \"Шүүхээс ярьж байна, та манай шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр суух иргэнээр сонгогдсон байна” гэж ярьж байсан. Мөн манай сумын Засаг даргын Тамгын газрын дарга надад \"Иргэдийн төлөөлөгчийн талаарх гарын авлага” өгч ямар эрх, үүрэгтэй, яаж шүүх хуралдаанд оролцох, ямар зорилготой талаар анхны мэдэгдэхүүн өгсөн байсан. Үүний дараагаар \"Та шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож байна” гэж дахин шүүхээс ярьсан. Тэгээд сумаас гараад шүүх дээр очиход шүүгчийн туслах угтан авч, бүх зүйлийг тайлбарлаж өгөөд, хэргийн материалтай танилцуулж байгаа нь зүгээр санагдсан.

Шүүгдэж байгаа хүний талаар дүгнэлт гаргана гэдэг амаргүй юм билээ. Гэхдээ л иргэн хүний хийх ёстой зүйл юм. Шүүхийн нийт албан хаагчдад ажилд нь амжилт хүсье.

Та бүхний гаргасан шийдвэр нэг бус, нилээн хэдэн хүний амьдарлыг шийдвэрлэдэг юм шүү, гаргах шийдвэр тань хуулийн дагуу байна гэдэгт би итгэж байна.



Image

Монголын шүүхийн ажилтнуудын холбоо цахим сайттай боллоо

\"\" 

Монголын шүүхийн ажилтнуудын холбоо нь  www.judcouncil.mn/united нэртэй өөрийн цахим сайттай боллоо.Та бүхэн манай сайтаар аялаж Шүүхийн ажилтнуудын холбооноос явуулж байгаа ажил, арга хэмжээ, үйл ажиллагаатай танилцахыг урьж байна.


Image

“Шүүн таслах ажиллагааны талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт анхаарвал зохих зарим асуудал” сургалт явууллаа.

\"\" 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт \"Шүүн таслах ажиллагааны талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт анхаарвал зохих зарим асуудал” сургалт явууллаа.


Image

“Монгол хэлний зөв бичих арга зүй, Эргэлзээтэй бичигдэх 700 үгс” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

\"\" 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын монгол хэлний зөв бичих дүрмийн мэдлэгийг сэргээх, сайжруулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Цогцолбор 2 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ц.Ариунтуяаар \"Монгол хэлний зөв бичих арга зүй, Эргэлзээтэй бичигдэх 700 үгсзэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалт нь нийт 4 удаагийн 8 цагийн явуулахаар төлөвлөгөөнд орсон бөгөөд эхний өдрийн сургалтаар зөв бичих дүрмийн мэдлэгийг сэргээх хичээл орж, шүүхийн захиргааны ажилтнуудын хоорондоо ярилцлага зохион байгуулан мэдлэгээ бататгасан сургалт болж өнгөрлөө.



Нийт: 1673 мэдээ байна.