Image

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Онцгой байдлын газартай хамтран “Гамшигаас хамгаалах бэлэн байдал”-ын үзүүлэх сургуулилт зохион байгууллаа.

\"\"

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Онцгой байдлын газартай хамтран \"Гамшигаас хамгаалах бэлэн байдал”-ын үзүүлэх сургуулилт зохион байгууллаа. Үзүүлэх сургуулилтаар шүүхийн байранд гал гарсан үед галын тархалтыг бууруулахын тулд хэрхэн яаж яаралтай арга хэмжээ авах, угаартсан болон гэмтсэн иргэнд эмнэлэгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх, аврах шуудаг болон аврах хоолойгоор ажилтнуудыг аврах зэрэг сургуулилтыг хийж гүйцэтгэлээ.


Image

Увс аймгийн Онцгой байдлын газраас танхимын сургалтыг зохион байгууллаа.

\"\" 

Увс аймгийн Онцгой байдлын газраас Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад гамшигийн удирдлагын мэдлэгийг дээшлүүлэх, аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах дадлага эзэмшүүлэх зорилгоор АССУСАХ-ийн мэргэжилтэн дэслэгч Л.Долгормаа \"Гамшгийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, ГУТХ-ийн байцаагч хошууч Д.Пүрэвжав \"Байгууллагын галын аюулгүй байдлын тухай” /галын хор/, эмч-сэтгэл зүйч дэслэгч Ж.Батбуян \"Анхны тусламжийн тухай ойлголт түүний ач холбогдол” зэрэг сэдвүүдээр танхимын сургалтыг зохион байгууллаа.



Image

\"Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тогтоох шалгалтыг зохион байгууллаа.

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2017оны 10дугаарсарын 05-ны өдрийн 10 цагт Увс аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн С.Болортуяа, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор,Тамгын газрын дарга Л.Баттулга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж нарын комиссын бүрэлдэхүүнтэйгээр түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулан хяналт тавьж ажиллаа. Уг шалгалт нь шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, нягтлан бодогч, нярав, архив бичиг хэргийн эрхлэгч нарын ажил үүрэгтэй нь холбогдох хууль, дүрэм, журам, ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тогтоох зорилготой юм.



Нийт: 1673 мэдээ байна.