Монгол Улсад Захиргааны хэргийн шүүхбайгуулагдсаны 15 жилийн ойд зориулан тус шүүхээс 15 бүтээлч ажил зохион байгуулахаар төлөвлсөн ажлын хүрээндУвс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд \"Эко орчин бүрдүүлж, эрүүл ажиллаж амьдарцгаая” уриан дор тасалгааны цэцгийн тоог нэмэгдүүлэх, эрүүл таатай орчин бүрдүүлэх зорилгоор \"Албан өрөөгөө цэцэгжүүлэх” аяныг зарласан. \"Албан өрөөгөө цэцэгжүүлэх” аянд зориулан цэцэгчин, О.Энхсаруулыг урьж ирүүлэн \"Тасалгааны ургамалыг хэрхэн тарьж, ургуулж, арчлах” талаарх сургалт зохион байгууллаа.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авах арга хэмжээг 2019 оны 6 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд Ойрад театрын жүжигчид \"Алтан залаат азарган тахиа” жүжгийн хэсгээс тоглон үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд Захиргааны хэргийн шүүхийн тухай болон эрх зүйн мэдлэг, бие даасан бүтээлч сэтгэлгээ, шинэлэг хандлагыг нэмэгдүүлэх,бодол санаагаа цэгцтэй, чөлөөтэй илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх санал санаачлагыг хөхүүлэн дэмжиж, урамшуулах \"Захиргааны хэргийн шүүхийг хэн сайн мэдэх вэ”сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, шалгарууланшагнал гардуулах ёслолын ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөртусшүүхийн байрандзохион байгууллаа.
Шагнал гардуулах ажиллагаанд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч,шүүхийн Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны алба хаагч нар оролцлоо.
Уралдаанд Увс аймгийнерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн хүүхдүүдидэвхтэй оролцож, нийт 19 эссэ ирүүлснээсТэргүүн байрыг Давст сумын ерөнхий боловсролын сургуулийн 9А ангийн сурагч Ц.Должинсүрэн, дэд байрыг Улаангом сумын цогцолбор 2-р сургуулийн 12А ангийн сурагч Аззаяа, гутгаар байрыгӨлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн 12Бангийн сурагч Д.Чулуунхүү, тусгай байрыгУлаангом сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Б.Номинзаяа, Улаангом сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 11Аангийн сурагч Ш.Ариунзаяатус тус эзэлж,\"Өргөмжлөл” мөнгөн шагналыггардуулан өглөө.