2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран шүүхийн захиргааны ажилтнууд болон Цагдаагийн газрын НХЖХТ-ийн алба хаагч нарт \"Ухаан алдалт”, \"Амилуулах суурь тусламж” зэрэг сэдвээр Сэхээн амьдруулах тасгийн их эмч А.Оюундэлгэр удирдан зохион байгуулж явууллаа. Тус сургалтаар шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн бие муудах үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон дэг сахиулагч хамгаалалтын цагдаа нар хамтран хэрхэн яаралтай анхан шатны тусламж үзүүлэх талаарх онол, практик хосолсон ач холбогдолтой сургалт зохион байгуулагдлаа.
1. Шүүгдэгч Д.Оюунцэцэг, /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааныг прокурорын дүгнэлтийг үндэслэн2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,
Шүүгч: Л.Алтан,
Шүүгч: Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.
Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоос шүүгдэгч Д.Оюунцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2019-9-02-ны өдрөөс 2019-9-06-ны хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
1. Ө.Пүрвээгийн нэхэмжлэлтэй \"ажилсан байдал тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн,
Шүүгч: Л.Алтан,
Шүүгч: Н.Мөнхжаргал,
Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Б.Энхтуяа