Image

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 

\"\" 

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраасолон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзан, уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалт, ярилцлагыг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нээж, ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэн, хүндэтгэл үзүүллээ. Мөн уулзалтын үеэр шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй олон жил ажилласан ахмад ажилтан П.Дэмпээд Шүүхийн ахмадуудын холбооны \"Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг гардуулж, баяр хүргэв.



Image

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр 2019-9-23-ны өдрөөс 2019-9-27-ний хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1.Шүүгдэгч С.Туяа /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн

Шүүгч: Л.Алтан

Шүүгч: Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-нийөдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтад тусгагдсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар гэснийг өөрчилж 1 /нэг/ жил болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Шүүгдэгч Ц.Баатаржав /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Н.Мөнхжаргал,

Шүүгч: Л.Алтан

Ерөнхий шүүгч: Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн.

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Баатаржавд холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн Прокрорын газарт буцааж шийдвэрлэв.

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Б.Энхтуяа


Image

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Э.БАТБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

\"\" 
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Увс аймгийн шүүхийн барилга байгууламжийн одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, засвар үйлчилгээний судалгаа гаргаж, хөрөнгө оруулалт болон урсгал засварын ажлын төлөвлөгөөнд тусгах зорилгоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр, шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн баталгааг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат, шүүхийн барилга, дэд бүтэц хариуцсан референт Ц.Цэдэндамба нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймагт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажиллав. Ажлын хэсэг нь шүүхийн байртай танилцаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаа талаар харилцан санал солилцож ажиллалаа.


Image

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\" 

1. \"Цогш” ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Өндөрхангай сумын засаг даргад холбогдох \"Цогш” ХХК-ийн 2019 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, \"Цогш” ХХК-ийн 2019 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухайнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,

Шийдвэрлэсэн байдал: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын \"Цогш” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч \"Цогш” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

2. \"Төв эрдэнэсант” ХХК-ийн нэхэмжлэлтэйУвс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох \"Төв Эрдэнэсант” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, \"Төв Эрдэнэсант” ХХК-ийн эзэмшлийн ХҮ-017830 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,

Шийдвэрлэсэн байдал: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын \"Төв Эрдэнэсант” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч \"Төв Эрдэнэсант” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Тойм бичсэн шүүх хуралдааны

нарийн бичгийн дарга Б.Энхтуяа




Нийт: 1605 мэдээ байна.