1. \"Гулзатын санаачлага ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Даваасамбуугийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад холбогдох \"14.000.000 төгрөгийг \"Гулзатын санаачилга\" ТББ-д шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бусад тооцож, 14.000.000 төгрөгийг \"Гулзатын санаачилга\" ТББ-д шилжүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч:Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13дугаарзүйлийн 13.1, 13.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч \"Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 9/09 дугаартай тогтоолоор байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэгдсэн 14 сая төгрөгийн санхүүжилтийг \"Гулзатын санаачилга” ТББ-д олгохгүй байгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 14 сая төгрөгийн санхүүжилтийг\"Гулзатын санаачилга” ТББ-д олгохыг Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.
2. \"Прокурорын дүгнэлттэй” Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ганчимэгт холбогдох\"Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ганчимэг нь Увс аймгийн Улаангом сумын 11-р багт Төрийн банкны Увс аймаг дахь салбарын барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа \"Тоонот констракшн” ХХК-ийн зүгээс эрүүл ахуйн урьдчилсан хяналт шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй” тухай зөрчлийг хянан хэлэлцэх захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 6.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагийн 2019 оны 08 сарын 27-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хангаж Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй,халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ганчимэгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Б.Энхтуяа
Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2019 оны шүүхийн захиргааны ажилтнуудыг чадвахжуулах дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн туслах Ц.Баярмагнай \"Ажлын байран дахь эераг ба сөрөг харилцаа”, шүүгчийн туслах Н.Удвал нь \"Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдвээр тус тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалтыг зохион байгууллаа.
2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн
13 цагт \"Ойрад” ХЖТеатрт Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар
зөвлөл, Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран Олон
улсын охидын өдөрт зориулсан \"ОХИДОО ХАМТДАА ХАМГААЛЪЯ” уулзалт, хэлэлцүүлгийг
зохион байгууллаа. \"Өсвөр үеийнхний өнөөгийн байдал, охидын эсрэг гэмт хэргийн
тухай” хэлэлцүүлэгт Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа нь сүүлийн 3 жилийн байдлаар гэмт хэргийн улмаас
хохирсон охид болон иргэний хэргийн шүүхээр гэрлэлт цуцлалтын улмаас хүүхдийн
эрх хэрхэн зөрчигдөж буй тухай илтгэл хэлэлцүүлж оролцлоо.