1. \"Говь Эрээн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Түргэн сумын засаг даргад холбогдох \"Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тооцож, гэрээг байгуулахыг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч:Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Түргэн сумын засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан \"Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээг байгуулахгүй байгаа Түргэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг байгуулахыг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2. \"Ус рашаан эрдэнэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарын нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох\"Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/125 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, захиргааны актын улмаас учирсан хохирол болох 18.595.101 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэв.
Тойм бичсэн шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Б.Энхтуяа
1. Д.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлтэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч: Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал:Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
2. Г.Амаржаргалын нэхэмжлэлтэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч: П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3. В.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй \"Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
4. Б.Нэргүйгийн нэхэмжлэлтэй \"Ж.Жавзанхорлоогийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч: П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. Б.Алтанхүүгийн нэхэмжлэлтэй, \"Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч:. П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
6. Н.Сүхийн нэхэмжлэлтэй \"Ажиллаж байсан байдал тогтоолгох” иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7. Ц.Ариунбилэгийн нэхэмжлэлтэй, \"Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
8. \"Гүнзэгэстэй ХХК”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цэвэгмэдэд холбогдох \"288.000 төгрөг гаргуулах тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүгч, ажилтнуудад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, Б.Энхтуяа нар \"Цагийн менежмент” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалт нь цагийн менежментийн тухай ойлголт, түүний ач тус, арга техник гэсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд шүүгч, ажилтнууд хэрхэн цаг болон ажлаа төлөвлөж хийх талаар харилцан ярилцан ач холбогдолтой сургалт боллоо.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна \"Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа\", \"Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга”, \"Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн зохицуулалт, шүүхийн практик” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч В.Энхтамир \"Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл” сэдвээр, \"Хан голомт” консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр \"Хуульчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Увс аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 38 хуульч хамрагдав. Тус сургалтын үеэр Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир \"Хуульч” аппликэйшний талаар танилцуулга хийж, мэдээлэл өгсөн. Мөн ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Увс аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Надмидын Мөнхжаргал, Увс аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Пүрэвийн Удвал, өмгөөлөгч Доржсүрэнгийн Дамдинсүрэн нарыг Монголын Хуульчдын холбооны \"Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.
Монголын Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлтэй харилцан тохиролцож шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөө тохижуулах ажлыг хүрээнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран 3,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өмгөөлөгчдийн өрөөг тохижууллаа. Шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор өмгөөлөгчид үйлчлүүлэгч болон мэтгэлцэгч талтай хамт коридорт зогсож байгаад шүүх хуралд орох, хавтаст хэрэгтэйгээ танилцах гэж шүүхийн туслахуудын өрөөнд суух хүндрэл бэрхшээлүүд үгүй болж байна.Ингэснээр өмгөөлөгч нар шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухтай байх зэрэг олон давуу талууд бий болгож байгаараа онцлог юм.