1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Орон нутгийн засагзахиргааны байгууллагуудыг эмхэтгэн өөрчлөх үеэр Чандмань уулын аймгаас Увс аймаг тасарч Улаангомд төвлөрөн байгуулагдах үед буюу 1931 оны 11 дүгээр сард тус аймгийн шүүх гал голомтоо асааж, өрх тусгаарлан байгуулагдсан. Манай аймагт хэсгийн 2 шүүх Түргэн, Хяргас суманд төвлөрөн ажиллаж байсан бөгөөд даргаар нь Равдан мээрэн, Халтар мээрэн нар ажиллаж байжээ. Ингээд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1961 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 262 дугаар зарлигаар хэсгийн шүүхүүд татан буугдаж нүүдлийн 6 шүүх байгууллагдав. Шүүхийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, иргэдэд ойртуулах зорилгоор Ардын их хурлын 1972 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаар тогтоолоор нүүдлийн шүүхүүдийг татан буулгаж "Ардын хэсгийн шүүх"-ийг бий болгож сонгуулиар шүүхийг байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу 1975 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар зарлигаар хэсгийн ардын шүүхийн сонгуулийн дүрмийг шинэчлэн баталж 1975 оны 2 дугаар сарын 04-ний өдөр "Монгол улсын шүүхийн тухай" хуулийг баталснаар тус улсад шүүхийг жинхэнэ утгаар нь байгуулж болох чухал алхам болсон. Энэ хуульд зааснаар хэсгийн ардын шүүхдүүдийг татан буулгаж " Сум дундын шүүх" нэгийг тус аймагт байгуулж, шүүхийн сонгууль гэгчийг халж шүүгч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог болсон. Сум дундын шүүх нь шүүх байгуулах тухай хуулийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх болон өөрчлөгдөн одоо тус шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Н.Гэрэлтуяа, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг, шүүгчийн туслах Б.Сарантуяа, Ш.Анхцэцэг, Б.Баясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар ажиллаж байна.

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    July 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031