ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”, “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2026” ӨДӨРЛӨГТ УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР ОРОЛЦОЖ, ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАА
- 2026-04-27 00:00:00
Монголын Хуульчдын холбоо, Увс аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран хууль сурталчлах иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зорилгоор зорилго бүхий хуулийн салбарын төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болон хуульчид иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2026” өдөрлөг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 27-ны өдөр Маршал Юмжаагийн Цэдэнбалын талбайд зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт Увс аймаг дахь шүүхийн тамгын газар оролцож иргэн, хуулийн этгээдэд шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргах талаар болон шүүхэд мэдүүлэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх зөвлөгөө, мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг танилцуулж, шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг авах цахим хуудсуудыг нэгтгэсэн QR код бүхий нэрийн хуудас болон бусад гарын авлага, брошурыг тарааж ажиллалаа.




УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР