1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно. 3. Шүүхийг зөвхөн үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна. / Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйл /

УВС АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Чандмань уулын аймгийн шүүхийг 1927 оны 1 дүгээр сарын 03-нд Ховд аймагт анх байгуулжээ. 1931 онд явагдсан орон нутгийн Засаг захиргааны байгууллагуудыг эмхлэн өөрчлөх үеэр Чандмань уулын аймгаас Увс аймагт тасарч Улаангомд төвлөрөн байгуулагдсан үед буюу 1931 оны 11 дүгээр сард тус аймгийн шүүх гал голомтоо асааж өрх тусгаарлан байгуулагдсан. Увс аймгийн шүүх анх 9 хүний орон тоотой, тусгайлсан төсөв хөрөнгөгүй сард 40-120 төгрөгийн цалингийн сантай байгуулагджээ. Энэ үед манай аймагт ангийн /хэсгийн/ хоёр шүүх ажиллаж нэг нь Түргэн суманд, нөгөө нь Хяргас суманд төвлөрч даргаар нь Равдан мээрэн, Халтар мээрэн гэх хүмүүс  ажиллаж байжээ.Тус аймгийн шүүхийн хөгжлийн түүх нь Монгол улсын шүүхүүдийн хөгжлийн үе шаттай хамт өөрчлөгдөж байсан боловч хоёр баримтыг энд хэлэх нь зүйтэй:Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1943 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 20-р тогтоолоор ардын хэсгийн шүүх байгуулж энэ нь 1961 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж түүнийг аймгийн шүүх удирдаж байлаа.АИХ-ын тэргүүлэгчдийн 1961 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 262-р зарлигаар хэсгийн шүүхүүдийг татан буулгаж нүүдлийн шүүх болгон өөрчилснөөр тус аймагт нүүдлийн 6 шүүх аймгийн шүүхийн удирдлагын доор ажиллаж байв. Шүүхийн ардчилал, зохион байгуулалтыг боловсронгуй болгож шүүх олон түмний холбоог ойртуулах зорилгоор 1972 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 96-р тогтоолоор нүүдлийн шүүхүүдийг татан буулгаж "Ардын хэсгийн шүүх”-ийг бий болгож сонгуулиар шүүхийг байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу 1975 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 80-р зарлигаар хэсгийн ардын шүүхийн сонгуулийн  дүрмийг шинэчлэн баталж 1975 оны 6 дугаар сард шүүхийн сонгууль явуулжээ. Хэсгийн ардын шүүхүүдийг зарим сум хороодод байршуулах тухай АИХ-ын тэргүүлэгчдийн 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 159-р зарлиг гарснаар манай аймагт 5 шүүх хөдөө сумдад төвлөрөн ажиллах болжээ.  Монгол Улсын Их хурал 1993 оны 2 дугаар сарын 04-нийөдөр "Монгол Улсын Шүүхийн тухайхуулийг баталснаар тус улсад шүүхийг жинхэнэ утгаар нь байгуулж болох чухал алхам болсон. Энэ хуульд зааснаар хэсгийн Ардын шүүхүүдийг татан буулгаж "Увс аймгийншүүх” нэгийг тус аймагтбайгуулж, шүүгчийн  сонгуулийгхалж шүүгч нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог болсон. 2013 оны Шүүхийн тухай багц хуулийн бүрдэл хэсэг болох Шүүх байгуулах тухай хуулиар нийслэл болон зарим орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэний хэргээр дагнан бие даасан байдлаар байгуулж улсын хэмжээнд нийт 75 шүүх шүүн таслах үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлж эхэлсэн.Монгол улсын Шүүх байгуулах тухай хуулийн 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шинэчилсэн найруулгаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдан ажиллаж байна. Одоо тус шүүхийн  Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Д.Жалбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал,  шүүгчийн туслах Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар ажиллаж байна.

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгнө үү?


 
 
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
«    July 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031